Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөг Төв шуудангийн урд талаас үүр шөнийн цагаар нүүлгэн шилжүүлснийг амралтын өдрүүдэд буцаан байршуулаад буй.
Хотын даргын мэдээлснээр хөшөөг нүүлгэн шилжүүлэх зөвшөөрөл олгож, нийслэлийн өмчийг хамгаалах, Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлсэн хэмээн Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэлийн үндсэн цалинг гурван сарын хугацаатай 20 хувиар хасах шийтгэл ногдуулжээ.
С.Зориг агсны хөшөө Монголын ард түмний хандиваар бүтсэн, түүний мөн чанар, үйл хэрэг, үзэл санааг мөнхөд илэрхийлсэн бөгөөд хөшөө байрлаж буй газрыг Нийслэлийн ИТХ-ын 2024 оны 70 дугаар тогтоолоор нийтийн эдэлбэрийн газрын зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авчээ.
2008 онд хөшөөг Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан байна.











































































