БНСУ-ын Ерөнхийлөгчийг баривчлахаар 3000 орчим цагдаа өргөөнийх нь гадаа очжээ

БНСУ-ын мөрдөн байцаагч нар бүрэн эрхээ түдгэлзүүлсэн Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг баривчлах хоёр дахь ажиллагааг эхлүүллээ.

Орон нутгийн цагаар үүрийн 4 цагт 3000 орчим цагдаа Ерөнхийлөгчийн өргөөний гадаа цуглараад байна.

Өнгөрсөн сард түүнийг баривчлах захирамжийг шүүхээс гаргаж, энэ сарын эхээр холбогдох албаныхан Ерөнхийлөгчийг баривчлахаар гэрийнх нь гадаа очсон.

Гэхдээ хамгаалагч болон Юний дэмжигч нарын эсэргүүцлийн улмаас баривчлах ажиллагааг түр зогсоогоод байв.

Баривчлах захирамж нь нэгдүгээр сарын 6-ны өдрийг хүртэл хүчинтэй байсан ч шүүхээс энэ хугацааг сунгасан.