“Нээлттэй яам” үйл ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яаманд өнөөдөр зохион байгууллаа.
Энэ үеэр “Увс аймаг дахь хилийн … ангид алба хааж байсан байлдагч Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (СЭМҮТ)-д эмчлүүлж байхдаа нас барсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа”-тай холбоотой сэтгүүлчийн асуултад албаныхан дараах хариултыг өгөв.
Цагдаагийн хурандаа Б.Ганчулуун: Учир шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Прокурорын зөвшөөрөлгүй тул ийм нөхцөл байдал тогтоогдсон гэж шууд хэлэх боломжгүй байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн: Боломжит хүрээнд мэдээлэл өгье. 19 настай байлдагч Увс аймаг дахь хилийн … ангид алба хааж байсан. Энэ асуудал цэргийн ангид бус СЭМҮТ-д үүссэн байна.
СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байх хугацаанд энэ асуудал гарсан. Хөндлөнгөөс ямар нэгэн байдлаар нөлөөлсөн үү, үгүй юу гэдгийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна. Эцсийн дүгнэлт гарахаар ЦЕГ-ын цагаар мэдээлэл өгөх нь зүйтэй байх.































































