Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 12-р сарын 31-нд ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскалантегийн хамт Баянзүрх дүүргийн Амгалан амаржих газарт ажиллалаа.
Тэрбээр төрөх эмнэлгийн удирдлага, эмч мэргэжилтнүүддээ уулзаж, дараах дараах мэдээллийг өгсөн байна.
Т.Мөнхсайхан, Амаржихаар ирсэн ээжүүд живх, ариун цэврийн хэрэглэл, хуурай нойтон сальфетка, ариун цэврийн цаас гэх мэт хэрэгслүүдийг гаднаас бэлтгэж ирдэг. Үүнийг болиулж, тухайн төрөх эмнэлгээс олгодог боллоо. Ингэснээр эх, нярайн төрөлтийн дараах эрүүл ахуйн аюулгүй байдлыг сайжруулах, гэр бүлийн санхүүд дэмжлэг болно гэж ЭМЯ-наас мэдээлэв.