Өргөө амаржих газрын гадна машиндаа төрсөн гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Тэгвэл тус мэдээллийн талаар Өргөө амаржих газрын төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяагаас тодрууллаа.
Энэ үеэр тэрээр “Баянзүрх дүүргийн 26 настай иргэний хоёр дахь төрөлт байсан. Нөхрийнхөө хамт хувийн машинаар төрөх эмнэлэг дээр ирсэн. Энэ тохиолдолд эмэгтэйн төрөх үйл явц нэгэнт эхэлчихсэн байсан учраас эмнэлэг рүү зөөх боломж байгаагүй. Тиймээс машинд төрүүлсэн.
Бидний зүгээс цаг алдалгүй үйлчилгээг үзүүлэх ёстой байсан боловч, мэдээллийн зөрүүтэй ойлголцлоос болоод тусламжаа яаралтай үзүүлж чадсангүй. Тиймээс эмнэлгийн зүгээс ар гэрийнхнээс нь уучлалт хүсч байна. Дараа нь ийм төрлийн алдаа гаргахгүйг хичээж, эмнэлгийн гаднах болон дотоод хяналтдаа улам анхаарч ажиллана. Ажилтнуудад тусад нь арга хэмжээ авна.” хэмээлээ.