“Банкны салбарын 2024 оны эхний хагас жилийн тойм” судалгаа танилцуулах хэвлэлийн бага хурал болж байна.
Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар “Уул уурхайн сэргэлт үзүүлсэн жилүүдэд банкны зээлийг өсгөвөл инфляц өсөх эрсдэлтэй. Одоогоор инфляц нам дор байна. Гэхдээ Засгийн газар их хэрэглээтэй байна. Төсвийн зардал 43 хувиар нэмэгдсэн. ДНБ-ий 38 хувьд хүрнэ гэж үзсэн. Төсөв тэлэх хэрээр зээлийн хүү буурах макро орчин бүрдэхгүй.
УИХ-ын гишүүд ирэх оны төсвийг хэлэлцэж эергээр харж байгаа. Ирэх оны төсвийг тооцохдоо суурь тэнцлээр боддог болсон. Гэхдээ хувийн хэвшлүүд төсвийн эрсдлийг тооцох хэрэгтэйг сануулж байна.
Хоршооны зээлд зориулж 500 тэрбум гаруй төгрөгийг банкнаас гаргачихсан. Зээлийн батлан даалтын сан оролцоод энэ зээлийг гаргаж байгаа. Эрсдэл үүссэн тохиолдолд сангийн төсвийг нэмэгдүүлэх боломжтой. Эргэлтийн хөрөнгийн зээлүүдийн үр нөлөө 3-5 жилийн дараа гардаг. Малчид бол хариуцлагатай зээлдэгчид байдаг.
-Хамтарсан Засгийн газар тайлбарлахдаа гаднын банк санхүүгийн байгууллага Монголд нэвтэрчихвэл зээлийн хүү буурна гэсэн. Энэ асуудлыг Монголын банкны холбоо юу гэж харж байна вэ?
-Нэг бодлын өөрийнхөө хийж байгаа зүйлийг нөгөө тийш нь чиглүүлж, далдалж байна гэсэн үг шүү дээ. Бодлогын хүү бууруулах чиглэлээр ажиллаж байж зээлийн хүү буурна шүү дээ.
Одоогоор Монголд орж ирэх гэсэн гаднын банк байхгүй байна. Зарим гаднын банкны төлөөлөгчийн газрууд үйл ажиллагаагаа зогсоосон. Төсвийн зардлаа амласан ДНБ-ний 25 хувьд л хүргэх хэрэгтэй.