Нэгдүгээр сарын 6-нд буюу өчигдөр Нью-Йорк хотын Дээд шүүх АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын “хүнд гэмт хэрэгт холбогдох нууц мөнгө”-ний гэх хэргийг хэлэлцжээ.
Тус шүүхийн шүүгч Хуан Мерчан ерөнхийлөгчийн ял оноох шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг нь няцаажээ.
Трампын өмгөөлөгчид давж заалдах үйл ажиллагаа дуусаагүй, мөн Ерөнхийлөгчийн дархан эрхийг иш татан ялын огноог хойшлуулахыг хүссэн боловч шүүгч Мерчан энэ хүсэлтийг хүлээн аваагүй байна.
Ингэснээр, Трампын ялын сонсгол 2025 оны 1-р сарын 10-нд товлогдсон хэвээр үлдэж байна.
Энэхүү хэрэг нь Трампын өмгөөлөгч асан Майкл Коэн насанд хүрэгчдийн киноны жүжигчин Сторми Дэниелст 130,000 ам.долларыг төлсөн нь ил болсон.
Сторми Дэниелсийг Трамптай бэлгийн харьцаанд орсныг нуух буюу “амыг нь хаах”-ын тулд мөнгө төлж, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэмээн бургуутгаж байгаа юм.
Харин Трамп энэ мэдэгдлийг үгүйсгэдэг.
Тэрээр давж заалдахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ хэргийг улс төрийн зорилготой гэж мэдэгдээд байна.