БНСУ-ын мөрдөгчид тус улсын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг /2025.01.15/ хоёр дахь оролдлогоор баривчилсан.
Өнөөдөр өглөөний байцаалтад Ерөнхийлөгч биеийн байдал муу гэсэн шалтгаанаар оролцохоос татгалзсан тул байцаалтыг үдээс хойш болгож хойшлуулсан.
Гэсэн ч Ерөнхийлөгч Юний өмгөөлөгчийн мэдээлж буйгаар үдээс хойших байцаалтад ч оролцохгүй гэв.
Тэрбээр “Ерөнхийлөгчийн биеийн байдал сайн биш байгаа тул лхагва гарагт өгсөн мэдүүлгээс өөр зүйл хэлэх шаардлагагүй гэж үзсэн” гэжээ.
Юн Сок Ёлийг лхагва гарагийн өглөө Сөүл хот дахь Ерөнхийлөгчийн өргөөнөөс баривчилж, АТГ-ын төв байранд хүргэсэн. 21:40 цаг хүртэл үргэлжилсэн хоёр удаагийн байцаалтын үеэр Ерөнхийлөгч дуугүй байх эрхээ эдэлж, мэдүүлэг өгөөгүй.
Одоогоор Ерөнхийлөгчийг Сөүл хотын хорих төвд саатуулж байгаа юм.
Эх сурвалж: The Korea Times