Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Төрийн ордонд өнөөдөр танилцуулав.
Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар газрын ховор элементийн судалгааны төв байгуулах талаар сэтгүүлчдийн асуултад хариулав.
Тэрбээр “Газрын ховор элементийг олборлох хамгийн том технологи БНХАУ-д байдаг. Дараагийнх нь Солонгос улс юм. Тиймээс газрын ховор элемент олборлох аргыг нутагшуулахын тулд Солонгос улстай хамтын ажиллагаа эхлүүлсэн.
Солонгосын тусламжтайгаар байгуулагдах газрын ховор элементийн судалгааны төв 2026 онд ашиглалтад орно. Барилга байгууламж барьж цаг алдахгүйгээр бэлэн өрөөнүүд тоноглоод төхөөрөмжөө авч ирээд судалгааны төв байгуулна гэсэн байр суурьтай байна.
Энэ оны аравдугаар сард болох уул уурхайн долоо хоногийн хүрээнд судалгааны төв байгуулах асуудлыг Солонгосын талтай зөвшилцөж эцэслэнэ” хэмээн ярив.