Чи үргэлж асуудалтай байх болно…
Тэдгээрийг шийдэж байхдаа амьдралаас таашаал авч сур. Хүмүүс ирээдүйгээ шийддэггүй, дадал зуршлаа, зуршил нь ирээдүйгээ шийддэг.
Амьдралд чи хоёр л зүйлийг удирдаж чадна…
Хичээл зүтгэл, хандлага. Хэрхэн эхлэхээ бүү асуу…
Эхэлчихээд дараа нь хэрхэн сайжруулах талаар асуу…
Аз жаргал нь таашаал авахтай бага, харин зорилготой илүү холбоотой…
Хорвоогоос ихийг, өөрөөсөө бага зүйлийг хүсэн хүлээвэл амьдрал хэцүү…
Өөрөөсөө ихийг хүлээж, хорвоогоос бага зүйл хүлээвэл амьдрал илүү хялбар болно…
Өндөр стандарт, бага хүлээлт…
Асуудлын тал хувь нь жижиг зүйлийг гол зүйл мэт харагдуулдаг бодол юм…
Чамд хэрэгтэй зүйл бол давталт байхад нууцыг бүү хай…
Хүмүүс, мөнгө эсвэл өнгөрсөн туршлага гэсэн гурван зүйлд өөрийгөө бүү захируул…
Аливаа сорилт, тэр байтугай эмгэнэлт явдал бүрт боломж байдаг…
Чи боломжоо хайхад өөрийгөө сургаж чадвал нөхцөл байдлыг хянаж, тэр ч байтугай эерэг зүйл болгон хувиргах боломжтой, эсвэл сайн зүйл болгон хувиргаж чадахгүй бол ядаж сайн зүйл гарч ирэх болно…
Өдөр бүртээ талархаж бай…
Учир нь чамд талархах шалтгаан байхгүй гэж бодож байсан ч чиний “ердийн” өдөр бол хэн нэгний мөрөөдөл юм.