Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан иргэний талаар мэдээлэл өгчээ.
Тэрбээр “Эрүүл мэндийн яамны Салбарын хяналтын газраас холбогдох хяналт шалгалтыг хийж байна. Эмнэлгийн байгууллагууд өвчтөн хүлээн авахдаа элэгний вирус болон ДОХ-ын халдварын шинжилгээнд хамруулж, нягталдаг.
Тухайн иргэн 2024 оны аравдугаар сард Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Ямар нэгэн вирусийн халдвартай хүмүүсийг энгийн хүмүүсээс тусдаа аппаратанд оруулж, үйлчилдэг.
Эрүүл мэндийн энэ стандарт норм алдагдсан, бусад эмчлүүлэгчдэд ДОХ-ын халдвар халдах эрсдэл байсан уу гэдгийг шалгаж тогтооно” гэжээ.