Уламжлалт анагаах ухааны аргаар ханиад, томуугаас урьдчилан сэргийлье.
Ханиаднаас сэргийлэх, энгийн аргууд:
Ханиад хүрсэн, хоолой өвдсөн эхний үед хөлийн шилбэний эрээн булчинг халуун усанд 15 минут дүрнэ. Халуун усандаа сод, гич, цагаан архийг бага хэмжээтэй хийвэл сайн.
Шинэ алимыг таллан хувааж цагаан гаа нэмээд 150 мл усанд буцалган шүүсийг өдөрт 3-4 удаа ууна.
Нохойн хошууны үр, жимсэнд витамин С ихээр агуулагддаг учраас бие махбодын өвчин эсэргүүцэх чадварыг сэргээхэд тустай. Нэг аяга буцалсан усанд нэг жижиг цайны халбага хатаасан нохойн хошууны үр, жимсийг хийж хандлаад өдөрт 3 удаа ууна.
Энэ зөвлөмжийг хэрэгжүүлэн ханиад томуугаас урьдчилан сэргийлээрэй.
Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв