Энэ цаг мөчид Монгол Үндэсний олимпийн хороо VII чуулганаа хийж байна. Энэ чуулганы онцлох үйл ажиллагаа бол ирэх жилүүдэд МҮОХ-г удирдах ерөнхийлөгчийг сонгох явдал юм.
Өнөөдөр спортод элэгтэй олимпизмын хөдөлгөөнийг үргэлжлүүлээд аваад явах чин хүсэлтэй олон хүмүүс энэ албан тушаалын төлөө өрсөлдөж байна. Сүүлийн 16 жил МҮОХ-ыг удирдсан Д.Загдсүрэн ч нэр дэвшээд байгаа билээ. Гэвч түүний холбогдсон асуудлууд Монгол Улсын нэр нүүрийг олон улсын спортын тавцан муухай харагдуулах болсон. Тэгээд ч цаг цагаараа байдаггүй гэдэг шиг олимпийн хороонд шинэчлэл хийгдэх цаг болчихоод байгаа юм.
Гэхдээ хэнээр олимпийн хороог удирдуулах вэ гэдэг асуулт спортод элэгтэй хүн бүрт төрж байгаа биз. Харин олонх нь 16 жил хаалттай байсан байгууллага шинэчлэлийг авчрах хүнийг Монголын Буудлагын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир хэмээн дүгнэж байна. Буудлага, самбо, гольф, биатлон гээд олон спортын холбоодыг хөл дээр нь босгосон энэ хүнийг дэмжигчид тун олон байгуу билээ.
Тэгээд ч зарим хүмүүс шиг Монголд байхгүй мөнгөөр спорт ордон барина гэсэн хоосон амлалт өгөөгүй өөрийн хөрөнгөөр буудлагын спортын орчин үеийн шинэ төв, цогцолборыг бариулсан хийсэн зүйл нь нүдэнд харагдаж гарт баригда яваа хүн хэмээн үнэлж байна.
Цаашид өвлийн спортын буудлын төрөлд тамирчдаа бэлтгэх зорилгоор цанын бааз байгуулахаар төлөвлөн ажиллаж байгааг дуулгасан. Энэ хүний хүч зүтгэлээр манай буудлагынхан бэлтгэл, хангамжиндаа санаагаа чилээж суудаг цаг өнгөрсөн гэж ярьж байна.
Үнэнийг хэлэхэд яг Э.Мөнх-Очир шиг менежер дан буудлагын төрлийг бус олимпийн хороог удирдаж, бүхий л спортын төрлийг жигдхэн хөгжүүлэхэд хэрэгтэй байна. Тэгээд ч газраа худалдаад халааслаад байхааргүй нинжиг түүнд бий. Одоо олимпийн хороо нэртэй гэр бүлийн байгууллагад шинэчлэлийн салхи оруулж, спортын төлөө гэсэн сэтгэлтэй хүнээр удирдуулж, олимпизмын хөдөлгөөнөө сэргээх цаг үе иржээ.
Үндэстэн агентлаг