М.Доржпалам ардын намын гишүүн Жигмэддоржид архи уулган согтоогоод Богд хааны дэмжлэгийг аван 7 хүн Орос улсруу явах гэж буй мэдээлэлийг олж авсан байдаг.
М. Доржпаламын хүү Пунцагцэрэнжалбуу мөн хятадын мэдээлэгч болсон билээ. Хатанбаатар Магсаржав , Манлай баатар Дамдинсүрэн нарыг гамингуудаас нуугдан хүрээнд айлд байсныг нь мэдээлэл өгч бариулсан байна.
М.Доржпалам, Д. Пунцагцэрэнжалбуу нарыг мэдэх үүднээс он цагийг дахин арван жилээр урагшлуулсан нь харийн Монголчууд 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар тусгаар тогтнолоо сэргээн Богд Жавзандамбыг хаан ширээнд залав. Үүнд цэргийн яамны сайд асан нэгэн эрхэм дургүйцэн улмаар Дундад Иргэн Улс руу оргон зайлсан байна.
1911 оны 3 дугаар сарын 26-нд Богд хаан Олон Улсын хэмжээнд түүний дотор Хятадын засгийн газарт цахилгаан утас илгээж. тусгаар тогтнолоо зарлан мэдэгдсэв. Гэтэл Юань Ши Кай засгийн газар Манж Чин Улсын урьдын бурангуй ёс нэгэнт өнгөрч, эрх тэгш таван угсаатны Бүгд найрамдах улс бий болсон тул монголчууд салан тусгаарлах нь буруу харин тусгаар тогтнолоо цуцалж, Хятад улстай нэгдэх хэрэгтэй хэмээн ятган 1912 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хэлэлцээр хийх төлөөлөгчөө явуулжээ. Үүнийг Монголын Засгийн газар хүоээн авсангүй. Тиймээс Хятадын эрх баригчид Өвөр Монголын болон Хятадад сууж байсан Ар монголын лам, ноёдоор Монголтой хэлэлцэх оролдлого хийв. Тухайлбал, Өвөр Монголын лам Содбалжир гэгчийг дараа нь Ар Монголоос Бээжинд сууж байсан Сэцэн ван Наянт, Сэцэн хан аймгийн ,засаг ноён, ван М.Доржпалам нарыг Их хүрээ рүү томилон явуулж, Монголыг Хятадтай нэгтгэх хэлэлцээ хийлгүүлэх гэсэн оролдлогыг Монголын Засгийн газар мөн хүлээн аваагүй юм. Энэ үед Хятадууд цэргээ Сибирийн төмөр замаар дамжуулан Монголд оруулахыг оролдсон боловч Оросын засгийн газар татгалзжээ. Эцэст нь мөнөөх Засаг ноён, ван М.Доржпаламыг тагнуул маягаар Их хүрээнд одуулж, Монголын байдлыг мэдэх, Хүрээний эрх баригчдыг өөрийн талд урвуулах явуулга сэджээ. Хариуд нь Монголын эрх баригчид М.Доржпаламыг баривчлан байцааж, Засаг вангийн хэргэм зэргийг нь эвдэж, огцруулан шийтгэсэн байна.
Дараа жил нь гэмээ ухамсарласан гэж үзээд Засгийн тамгыг М.Доржпаламд дахин хэргэм зэргийг нь сэргээн олгосон байдаг.
Тэрээр засаг ноёноор дахин томилогдсоноос хойш харъяат ардаа, алба гувчуураар дарамталсан баримт бий.
Тухайн цаг дор Монгол улсын байдал эгзэгтэй хүнд хэцүү байлаа. Ван М.Доржпалам Улсын чухал хурал зөвөлгөөнөөс шалтаглан зугтаж байсан баримтууд олон байдаг.
Тухайлбал 1919 оны 8 дугаар сарын 24, 31-нд Монголын автономит засгийг цуцлах, эсэх асуудлыг Улсын хурлаар хэлэлцэх үед Дээд хурлын газраас бие өвдсөн хэмээн чөлөө хүссэн байдаг.
1921 онд Ардын хувьсгал ялж, мөн оны 7 дугаар сарын 11-ний өдөр Богдыг хэмжээт Эрхт хаанд өргөмжлөснийг олон түмэнд зарлан тунхагласны дараа М.Доржпалам, хүү Д.Пунцагцэрэнжалбуугнарыг хүрээнд дуудхад тэд Дундад Иргэн Улс руу дахин дүрвэн гарсан байна. Тэрээр Монголдоо буцаж ирэх эрхгүй байсаар насан эцэс болсон юм. Энд нэг сонирхолтой зүйлийг өгүүлэхэд, Жамъян гүний охин Чимэд, Лосол нар албан ёсоор гэр бүл болсон байхад нь М.Доржпалам Богд хааны зарлигийг хуурамчаар үйлдэж, гэргий Чимэдийг нь өөрийн хүүд хатан болгон авч өгсөн байдаг.М.Доржпаламтай адил уугуул нутгаасаа хоёр удаа оргон гарсан ноён Монголын түүхэнд тэмдэглэгдээгүй байна.Пунцагцэрэнжалбуу нь мөрийтэй тоглоомд хорхойсдог, эхнэр, хүүхэн эргүүлэх дуртай нэгэн байсан” хэмээн архивын баримтанд дурдсан байна.
Урвагч гэж энэ буюу
Эдгээр урвагч байгаагүй бол Монголын эх орончид гамингийн шоронд тамлуулахгүй байв. Манлайбаатар Дамидансүрэн шоронд амь насаа алдахгүйч байсан байж болно.
Энэ бол түүх одоо цагт ийм урвагчид хэд байгаа вэ?
Жич: Энэ Дүйнхэр-Цагийн хүрд бурханы хөргөөр шүтээнээ болгосон Ардын намын Догсомын Бодоо, Солийн Данзан, Дамдины Сүхбаатар, Дамбын Чагдаржав, Дансранбилэгийн Догсом, Хорлоогийн Чойбалсан, Д.Лосол эдгээр нөхөдийг анхны 7 гэж түүхэнд бичигддэг болсон билээ.