Ганц шөнийн борооноор нийслэл живэх шахаж байна. Ер нь зуны улиралд
нийслэлийг \”айлгаж байгаа нэг асуудал” бороо болж хувираад байх шиг. \”Уртын
харайлт” хийж буй хүн бүрийн амнаас \”энэ сайхан замууд ус зайлуулах суваггүй”
хэмээн үглэх сонсогдоно. Тэгээд үнэхээр ус зайлуулах шугам, хоолой гээч нь
байхгүй юм уу гээд тодруултал, Улаанбаатар хотод үерийн ус зайлуулах үндсэн 24
далан, суваг байдаг байна. Бөмбөгөрийн цаана байдаг шиг.
Тэгвэл зам талбайн борооны ус зайлуулах 85 км шугам сүлжээ байдаг аж. Энэ
сургаар ирэх усыг цуглуулж, шүүгээд 3000 гаруй үзлэг болон шүүлтүүрээр оруулдаг
худаг байдаг байна. Улмаар шүүсэн усыг хөрс, борооны ус зайлуулах насос
станцаар дамжуулан Туул гол руу цутгадаг байна.
Өөрөөр хэлбэл үерийн усыг бараг л \”цэвэр ус” болтол нь шүүгээд л туул гол
руу цутгадаг байх юм. Тэгэхээр нийслэлд
ус зайлуулах суваг, худаг, хоолой, шүүлтүүр ч хүртэл бий байх нь. Хамгийн гол
нь хангалтгүй, хүчин чадал муу гэдэг асуудал байгаа юм.
Тэгэхээр хотын удирдлагуудаас \”ус зайлуулах суваг” нэхэхээсээ илүү байгаа
сувгуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлээч гэж шаардмаар. Эндээс бас нэг зүйл анзаарагдав.
Үерийн усыг бараг л \”цэвэр ус” болгочихоод туул руу цутгаж байхаар хотынхоо
зүлгийг услаж, зам талбайгаа угаахад ашиглахаар нөөцөрмөөр санагдах юм.
Амар