Тээврийн хэрэгслээр зорчиж байх үед таны бие бүхэлдээ идэвхитэй хөдөлгөөнд ордог байна.
20 км/цагийн хурдтай тээврийн хэрэгсэлд сууж яваа 60 кг жинтэй хүний мөргөлдөх үед үйлчлэх хүч нь өөрийн биеийн бодит жингээс зургаагаас долоо дахин, өөрөөр хэлбэл 350-450 кг жин болж хувирдаг. Харамсалтай нь энгийн хүн өөрийн биеийн жингээс хоёроос гурав дахин их жинг л хянаж чаддаг.
Цагт 7 км цагийн хурдтай явж байгаа тээврийн хэрэгсэл мөргөлдөхөдсуудлын бүс зүүгээгүй жолооч та жолооны хүрдээ мөргөхгүй өнгөрч чадахгүй. Харин та үүнээс илүү хурдтай явж байгаад хүчтэй мөргөлдсөн тохиолдолд салхины шилээ мөргөн гадагш шидэгдэнэ.
100 км цагийн хурдтай явж байгаад хатуу хучилттай зам дээр шидэгдэх тохиолдолд 10 давхартай тэнцэх барилгаас унасантай адил хэмжээний хүч үйлчилдэг байна.
Иймд эрхэм жолооч болон зорчигч та орон нутгийн замд явахдаа хамгаалалтын бүсээ заавал зүүж хэвшээрэй!!!