🛑Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, эмч Д.Нарангэрэл: Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын ( тэсрэлттэй суулгалт) томоохон дэгдэлт АНУ-д гарч байна.
34 мужид бүртгэгдэж 6000 гаруй хүн өвдөж, Мичиган мужид 2 хүн нас баржээ.
Халдвар Англи улсад иржээ.
Манай нийслэл шиг гол усаа их бохирдуулсан газарт энэ намар гарах магадлал их өндөр
Cyclospora нь хүний өтгөнөөр бохирдсон ус, хүнсээр дамжин халдварладаг бичил шимэгч юм
Уг нян бохирдсон шанцайны ургамал, саладны навч, вандуны навч зэрэг ургамал, жимс, усаар дамжин халдварладаг.
Шимэгч биед ус, хүнсээр дамжин орсны дараа 1-2 долоо хоногийн дараа усархаг суулгалт, гэдэс базлах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Энэ удаагийн дэгдэлтийн суулгалтыг эмч нар /ТЭСРЭЛТТЭЙ/ гэж онцолсон байна. Мөн саладны ногоон навчаар дамжин гарсан байх магадлал өндөр гэж үзжээ.
Иймээс : 🚩 Жимс, ногоог сайтар угаах,хальслаж хэрэглэх 🚩Навчит ногооны гаднах давхаргыг авах, 🚩 Түүхий ус уухгүй байх, 🚩Бохирдсон гол, цөөрөмд орохгүй байх , 🚩 Гүйлгэх, суулгах шинж илэрвэл яаралтай эмчид хандахыг завлөж байгаа юм байна.







































































