Их тэнгэрт МАН-ын бүлэг хуралдсан. Хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцсэн ч мөн Засгийн газрыг огцруулах талаар яригдаад буй асуудлыг л хэлэлцэж амжсан байдаг.
Харин зарим хэвлэлээр МАН-ын бүлгийн 68 гишүүн Н.Учралын Засгийн газрыг тогтвортой ажиллуулна гэсэн гарын үсэг зурсан. Уг асуудлыг С.Амарсайхан хариуцаж ажиллахаар болсон гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ.
Харин уг асуудалд УИХ-ын гишүүн Э.Болормаа “Засгийн газрын огцруулахгүй гэдэгт МАН-ын бүлэг 100 хувь санал нэгдээгүй” гэх тайлбар цахим хуудастаа илэрхийлсэн байна.











































































