Засгийн газрын ээлжит хуралдаанаар МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Н.Цагаанхүүг томилсон билээ. Тиймээс шинээр томилогдсон дарга өнөөдөр тамга тэмдгээ хүлээн авч, ажилдаа орлоо.
МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цагаанхүү тамга гардах ёслолын үеэр \”Өнөөдөр улс орны эдийн засаг хүндхэн байгаа. Гэсэн хэдий ч бид бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэн хэн бүхэнтэй төрийн хуулийг биелүүлэхэд хяналт тавих үүргээ сахин биелүүлэн ажиллана. Үүний зэрэгцээ бизнес эрхлэгч, иргэн хүн бүрийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах замаар хяналтаа тавьж ажиллах ёстой. Миний хувьд энэ салбарт хийж байсан шинэчлэлт, ололттой ажлыг үргэлжлүүлэн ажиллахын зэрэгцээ улс эх орны эрх ашгийг нэн тэргүүнд тавих болно” гэдгээ онцлон тэмдэглэсэн юм.
Н.Цагаанхүү ажилдаа орсон даруйдаа МХЕГ болон НМХГ, ХАБҮЛЛ –ээр орж мэргэжлийн хяналтын байгууллагын ажил байдалтай газар дээр нь очиж танилцахаас ажлаа эхэллээ гэж гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.