Бөөрийг хүний биеийн \”Цэвэрлэгч” эрхтэн гэж хэлдэг.
Ус их уух
Бөөр нь хүний биеийн хаягдмал эдийг гадагшлуулахдаа их хэмжээний ус зарцуулдаг байна. Хоолны өмнө хойно ус уух нь тохиромжгүй байдаг, хэрэв хоолноос өмнө ус уухаар бол заавал 15 минутын өмнө уух хэрэгтэй. Хоолны дараа бол нэлээд удаж байж уух хэрэгтэй. Учир нь шингэх нь удаан хоол байвал ус уух цаг нь хол байвал зохино, жимс идээд 30 минут, мах идээд 3 цаг болоод ус ууж байх хэрэгтэй.
Халуун чанартай хоол идэх
Бөөрийг хамгаалах хоолонд үхрийн годонгийн шөл, хонины мах, тагтааны мах зэрэг байна. Намар өвлийн улиралд халуун чанартай хоол идэх нь зохистой. Бөөр муутай хүн хүйтнийг гадагшлуулах хүнс идэж, илчийн хэмжээ өндөр, шим тэжээл өндөр агуулсан хүнсийг хэрэглэх нь зүйтэй. Бүх төрлийн сэрүүн чанартай идээ буюу жимс идэхийг тас цээрлэх хэрэгтэй.
Ямс төмс идэх
Ямс бол бидний хоолны ширээн дээр үргэлж тохиолддог хүнсний ногоо бөгөөд ямс төмс нь бөөрийг хамгаалах үр нөлөө үзүүлж, хүнсний ногоо болон эмийн үүргийг гүйцэтгэх хос хэрэгцээтэй байдаг. Иймээс бөөрийг хамгаалах эм болон идээнд хятад ямс маш их хувийг эзэлнэ. Бөөр муутай хүмүүс үргэлж хятад ямс идэхэд тэжээллэг байх болно.
Давс бага идэх
Өвлийн улиралд хүний бөөрний үйл ажиллагаа харьцангуй идэвхтэй байдаг. Хэрэв идэш уушны тал дээр анхаарахгүйгээр давслаг зүйлийг хэтэрхий хэрэглэвэл бөөрний үйл ажиллагаа бүр илүү идэвхтэй болно. Бөөр ингэж ачаалснаар зүрхний өвчин буй болж, зүрхний үйл ажиллагааг муудуулж, үүний улмаас хүний бүх биеийн эрүүл мэндэд нөлөөлнө. Өвлийн улиралд аль болох давслаг хүнс бага хэрэглэж, бөөрний ус хэт хурахаас сэргийлэх хэрэгтэй. Үргэлж идэх идээ: Жүрж, гахайн элэг, хонины элэг, манжин, байцаа, ногоон сонгино, цай зэрэг болно.
Хар өнгөтэй хүнсний бүтээгдэхүүнийг идэх
Бөөрний үйл ажиллагааг сайжруулахад хар өнгөтэй хүнсний бүтээгдэхүүнийг идэж, чихэрлэг бүтээгдэхүүнийг бага идвэл зохино. Хар өнгөтэй хүнсний бүтээгдэхүүнд хар будаа, хар буурцаг, хар гүнжид, хар далдүү мөөг, хар чавга, мөөг, далайн байцай зэрэг багтана. Үүнээс гадна хар будаа, хар буурцаг, хар гүнжид зэргээр будааны зутан хийж идвэл тэжээл нөхнө.
Жимсийн шүүс уух
Жимсийн шүүс буюу ногооны шүүс нь биеэн дэх хаягдмал эдийг гадагшлуулах чадвартай. Ялангуяа аньс жимсний шүүсэнд үл исэлдүүлэгч эд агуулж байдаг учир бөөрний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.