Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Монгол Улсын Засгийн газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг шинэчлэн баталсны дагуу Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрыг татан буулгах тухай А/623 тоот Захирамж гаргалаа.
3ахирамжаар татан буугдаж байгаа байгууллагын ашиглаж байсан мэдээ, баримт бичиг, хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг хариуцан, холбогдох агентлаг, эрх бүхий байгууллагад шилжүүлэх, үндсэн болон эргэлтийн хөрөнгийг балансаас балансад шилжүүлж, хаалтын тайлан гарган холбогдох байгууллагад хүлээлгэн өгөхийн татан буулгах ажлын комисст үүрэг болгожээ. Мөн татан буугдаж байгаа байгууллагын албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг холбогдох байгууллагад шилжүүлэх, бүтцийн өөрчлөлтөөр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдад холбогдох хууль тогтоомжийн дагуу нэг удаагийн тэтгэлэг олгох, Нийгмийн даатгалын болон татварын байгууллагатай тооцоо хийж дуусгахыг даалгав. Татан буулгах комиссын даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр ажиллаж байгаа юмгэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.