Долоо хоногийн эхэнд АНУ валютын манипуляц хийгч орнуудын жагсаалтаас БНХАУ-ыг хассан хэмээн мэдэгдсэн билээ. Валютийн манипуляц хийх гэдэг нь ханшийг зохиомлоор өсгөх эсвэл бууруулах арга юм.
Үүнтэй холбогдуулан өчигдөр БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан “БНХАУ хэзээ ч валютын манипуляц хийгч орон байгаагүй” хэмээн мэдэгдлээ. Тэрээр үүнээс гадна “Манай улсын талаарх АНУ-ын сүүлд гаргасан дүгнэлт баримт нотолгоонууд болон олон улсын хамтын нийгэмлэгийн зөвшилцөлд нийцэж байна” гэжээ.
АНУ-ын Сангийн яам 2019 оны наймдугаар сард БНХАУ-ыг тус жагсаалтад оруулснаа зарлаж “валютын ил тод бодлого явуулахыг” Бээжингээс шаардаж байсан билээ.