Зүрх судасны хүнд өвчний улмаас Ким Чен Уны эрүүл мэнд нэн доройтож, олон цагийн ноцтой мэс засалд орсон ч, бие нь засал авахгүй байна.
Түүний дүү, баруун гар нь болох Ким Ё Жон орлон ажиллаж байна. Тэрбээр асуудал гарвал улсын жолоодогч болохоор бэлтгэгдэж ирсэн. 1987 онд төрсөн, ахтайгаа хамт Швейцарьт сурсан, компьютерийн мэргэжилтэй.
Гэр бүлтэй, гэр бүлийн байдал нь төрийн маш нууцын зэрэглэлд ордог. Эмэгтэй дарангуйлагч түүхэнд бараг байгаагүй тул Хойд Солонгосын дэглэм нуран унаж, үүрд мөнхийн мэт харанхуй нь арилж, олон жил зовж шаналсан 25 сая хүн зон Өмнөд Солонгостойгоо нэгдэж, цэнгэлийн манлайд хүрнэ гэх мэт уянгын халилууд бичигдэж байна.