Монголбанкнаас орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг түр зогсоожээ. Энэ талаар Монголбанкны хэвпэлийн төлөөлөгч Д.Ариунаа \”Арилжааны банкууд ипотекийн зээлийн санхүүжилтын эх үүсвэрээ зориулалт бусаар зарцуулсан тохиолдол илэрсэн. Өөрөөр хэлбэл, банкууд ипотекийн зээлийн эх үүсвэрээ авахын тулд Монголбанкинд зээлийн зориулалтынхаа мэдээллийг гаргаж өгдөг. Тэр мэдээлэл дээр үндэслэж санхүүжилт олгодог. Г этэл зарим банк энэ эх үүсвэрээ өөр зээлд зарцуулсан тохиолдол илэрсэн. Тиймээс энэ хэрэг дээр шалгалт явуулж дууссан. Одоо гарсан зөрчлүүд дээр дүгнэлт хийж байгаа. Албан ёсны дүгнэлт гарсны дараа ипотекийн зээд үргэлжлэх болно” хэмээжээ. Шалгалтыг өнгөрөгч наймдугаар сард явуулсан бөгөөд энэ хугацаанаас арилжааны банкуудаар ипотекийн зээл олголтыг түр зогсоожээ.