Налайх дүүргийн 6 дугаар хорооны \”Мэлхий хад” гэдэг газрын зүүн урд талд \”Бүрд Кил” ХХК-ын барьж буй барилгын хана нурж, 7 хүн дарагджээ.
Ослын талаар дуудлага өчигдөр 16:27 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирсэн бөгөөд НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллан барилгын хананд дарагдаж хүндээр гэмтсэн иргэн Х.Мөнгөншагай /27 настай, эрэгтэй/, С.Мягмарбаатар /27 настай, эрэгтэй/, О.Болдмөнх /22 настай, эрэгтэй/, Б.Бямбасэрж /27 настай, эрэгтэй/, нарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн дүүргийн ЯТТТ-д шилжүүлэн өгсөн байна.
Үлдсэн гурван иргэн хөнгөн гэмтэл авсан учраас эмнэлэгт хүргээгүй аж.