Хүн бүр л ямар нэгэн байдлаар жагсаалт гаргах шаардлагатай болдог. Тэгвэл энэ удаад дэлгүүрээс авах хүнсний жагсаалт бус харин нийт амьдралынхаа 25 жилийг өнгөрүүлсний дараа хангасан байвал зохих жагсаалтуудыг харъя.
- Хэн хэнтэй болзож, хэн юу идэж, ямар брэндийн хувцас өмсөж байгаад атаархахааргүй хангалттай өөртөө итгэх итгэлийг олж авсан байх
- Яаралтай хэрэг болсон үед шаардагдах банкны хадгаламжтай байх. Ядаж л цалин хөлс авахгүйгээр хэдэн сар амьдарч чадах хэмжээний хадгаламжтай байх.
- Зөвхөн өөрт хэрэгтэй сайн найз нөхдийн л утасны дугаар, Facebook хаягтай байх. Энэ насанд өсвөр наснынхан шиг хаа хамаагүй хүмүүсийг add хийхэд тохиромжтой үе биш.
- Өөрийн хамаатан садан мэт хамгийн дотны анд найзтай байх
- Өөрийн гэсэн орон зайтай байх
- Өөрт болон сүйт найз залуу/бүсгүйдээ таалагдах хэмжээний романтик санал сэтгэлгээтэй болох. Өөрөөр хэлбэл хайртдаа зориулан романтик зүйлсийг зоригтой сэдэж чаддаг байх.
- Өөрийн гэсэн шүүгээтэй болох. Үүн дотор ажлын ярилцлага, оршуулга, хуримд өмсөхөд тохиромжтой мөн Баасан гарагийн орой гарахад хэрэгцээтэй хувцасны цуглуулга байх.
- Хэн нэгнээс ямар нэгэн зүйл худалдаж авахдаа болгоомжтой хашир байх, мөн бусдад хууртагдахгүй байх чадварыг олж авсан байх.
- Өөрийн гэсэн бат итгэл үнэмшилтэй байж өөрийн үзэл бодлыг хамгаалдаг байх.
Эдгээр жагсаалтууд нэг их биш ч гэсэн таныг өсч, томроход зайлшгүй байх шаардлагатай зүйлсийн зөвхөн нэгээхэн хэсэг нь. Эдгээрээс та аль хэдийн хэрэгжүүлээд эхэлсэн гэдэгт итгэж байна.
Танд амжилт хүсье.
Эх сурвалж: Billie.mn