Хаан банкны үйл ажиллагааны доголдол иргэдийг үнэхээр залхааж байна. Монголын хамгийн олон харилцагчтай банк гэж өөрсдийгөө сурталчлах боловч яг үнэндээ үйлчилүүлэгч, харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагыг хангаж чадахааргүй тийм л сул банк гэдгээ олон удаагийн доголдол, зөрчлөөрөө баталж байна.
Олон хүний ард зогсч, төлбөр тооцоо хийнэ гэдэг цаг хугацаа алдсан үнэхээр бухимдамаар ажил. Орчин цагт ийм үйлийг Хаан банкны харилцагчид л эдэлж байна. Бусад банк ч ялгаагүй. Гэхдээ л Хаан банкны оочир дараалал иргэдийг үнэхээр их бухимдуулсаар байгаа.
Тэгвэл тус банкнаас энэхүү оочир дарааллыг багасгах зорилгоор Экспресс банк буюу өөрөө өөртөө үйлчлэх банкыг ажиллуулж эхэлсэн. Гэвч үүнээс болсон гэлтэй АТМ-ын сүлжээ нь байсхийгээд л тасарчихдаг боллоо. Тэр тусмаа банк ажиллахгүй амралтын өдөр тасарч, иргэдийг бухимдуулах нь тэр.
Тухайлбал, өнгөрөгч зун Хаан банкны сүлжээ тасарч иргэд нэг өдөр төлбөр тооцооны асуудалд орж, ажлаа хийж чадахгүй банкны ажилчдыг зүхсээр өнгөрч билээ.
Удалгүй энэ системээ сайжруулж, доголдлыг багасгах нэрээр АТМ-ын шимтгэлийг нэмэгдүүлж бас л харилцагчдаа бухимдуулсан.