Сүүлийн 100 жилдээ тохиогоогүй тэсгэм
хүйтэн Монголын нутагт айлчлах тухай мэдээллийг Улсын онцгой комиссын
хуралдааны үеэр өгчээ. Ихэнх нутгаар хасах 35-аас хасас 45 хэм хүрч хүйтэрнэ
гэж айдаст автууллаа.
Томчууд бид ч яахав энэ хүйтнийг \”бэвийж”, \”пөөнийгөөд”
даваад гаргах л байх. Харин балчир үрсээ яах вэ. Үнэхээр л онц ноцтой нөхцөл
байдал үүсэх гээд байгаа бол сургууль, цэцэрлэгүүдийг түр хугацаагаар амраачихвал
яасан юм. Ханиуд томуу, хальтиргаа гулгаа, осол аваар, түгжрэл гээд багачуудыг
минь зовоох асуудал цөөнгүй л байгаа. Үүн дээр тэсгэм хүйтэн залгавал яах
билээ.
Хүүхдүүдээ ингэж зовоож байхаар 10 хоног
амраачихвал зүгээр биш үү. Биднийхээр карантин зарлачихмаар л санагдах юм.
Эсвэл яг цаг агаар хүйтрэх үү үгүй юу гэж эргэлзээд байгаа хэрэг үү.
Үнэхээр 100 жилд нэг тохиох хүйтэн айлчлан
ирж л байгаа бол бяцхан үрсээ бодьё. 10 хоног завсарлалаа гээд боловсролын
системд онцын өөрчлөлт гарахгүй л болов уу. Борооны дараа цув нөмрөх гээгүй л
бол эртхэн шийдвэрээ гаргаарай.
Үндэстэн агентлаг