Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүрэх авто замыг шинээр барьж, зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сарын 1-нд нээсэн.

Уг авто зам 680 метр урт бөгөөд Алтай хотхон, Нарны гүүрний ачааллыг бууруулж, Нарны хорооллоос Алтай хотхон руу шууд нэвтрэх боломжийг бүрдүүлжээ.
Шинэ авто замын гэрэлтүүлэг, тохижилтыг зургаадугаар сарын 15-нд бүрэн дуусгах аж.








































































