1961 оны 6 сарын 1 өдөр Сандрингем, Норфолк Жон Спенсерийн охин болж мэндэлжээ.
Бага боловсролыг гэрийн багшаар заалгаж эзэмшжээ. Дианагийн эцэг эх салсан нь түүнд маш хүнд цохилт болж хичээл сурлагадаа амжилт гаргахаа больж улмаар сургуулиа төгсөж чадаагүй байна. Харин түүний дуртай ганц зүйл бол бүжгийн хичээл байлаа.
Диана гүнж Уэльсийн Ханхүү Чарльзын анхны эхнэр болж ордны гэр бүлийн нэг гишүүн болсон бөгөөд тэд 1981 оны 6 сарын 29-ний өдөр гэрлэсэн. Британийн хааны гэр бүлийн хувьд огт гадны хүн байгаагүй бөгөөд, хатан хаан хоёрдугаар Элизабетийн эзэмшил нутагт байдаг паркийн байшинг түүний гэр бүл түрээслэдэг байжээ. Хүүхэд байхдаа ханхүү Эдвард болон хан хүү Андрев нартай тоглодог байсан гэдэг. Диана гүнж нь 2002 онд БиБиСи компаны явуулсан санал асуулгаар түүхэн дэх Британийн нөлөө бүхий 100 эрхмийн 3 дугаарт жагсаж байжээ.
үргэлжлэлийг энд дарж уншина уу