Америкийн хамгийн өндөр банкны хадгаламжийн хүү 1.4%. Энэ нь жилийн хүү юм. Дээр нь энэхүү хүүгээс нь 35% татвар авна. Тэгэхээр Америкийн иргэд мөнгөө банкинд хадгалуулаад жилдээ 0.5-0.8% хүү авахаар байна. Юун манайх шиг 15-18%.
Төрийн бодлого гэж үүнийг хэлж байна. Хадгаламжийн хүүг төрийн бодлогоор хүчээр буюу татвараар доош нь дардаг. Тэгж байж зээлийн хүү буурдаг, бусад санхүүгийн үйлчилгээ хөгждөг.
Хүүлэгчид үгүй болдог. Ингэж байж л урт хугацаатай бизнесийн зээл хүүгээ жилийн 4-5% болгодог. Хамгийн гол нь аж ахуйн нэгж, компаниудын хөгжлөө дээдэлсэн улсын төрийн бодлого гэж энэ байх. Манайх шиг хэдэн луйварчин хүүлэгчид нь төрд шургалж сандайлчихаад төрийн бодлого тодорхойлдог завхарсан улс гэж дэлхийд даанч алга.