\”Даланзадгад ДЦС\” ТӨХК-ийн \”Ширэм хайлуулах үйлдвэр\”
өчигдөр ашиглалтад оржээ. Ингэснээр гадны
байгууллагуудад захиалан хийлгэдэг метал, хар төмөр, ширмэн эд ангиудыг
өмнөговьчууд өөрсдөө хайлуулж дахин боловсруулан хэрэглээнд нийлүүлэх боломжтой
болж байгаа аж. Даланзадгад ДЦС нь жилд 50 тонн ширэм хэрэглэдэг ба энэ өдрөөс
эхлэн өөрсдийн хэрэглээний ширмээ хайлуулах боломжийг бүрдүүлнэ. Цаашид өөрсдийн хэрэглээгээ хангахаас гадна
бусад сумд, аймагт нийлүүлдэг болж үйл ажиллагаагаа өргөжүүлнэ гэдгээ
үйлдвэрийн удирдлагууд онцолж байлаа. Даланзадгадын ширэм хайлуулах үйлдвэр нь
цагт нэг тонн ширэм хайлуулах хүчин чадалтай юм байна. Тус үйлдвэр байгуулагдсанаар 15-20 байнгын
ажлын байр бий болж байна.