Иргэд банкнаас зээл авахын тулд дахин
нэг хувийн шимтгэл төлдөг. Үүнийг хууль бус хэмээн Шударга өрсөлдөөн
хэрэглэгчийн төлөө газраас үзэж, арилжааны есөн банкинд шаардлага хүргүүлээд байсан юм.
Тэгвэл асуудалтай холбоотой шүүх хурал өнгөрөгч 26-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд боллоо.
Улмаар шүүхээс Шударга өрсөлдөөн
хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн дүгнэлтүүдийг хүчингүй болгож,
арилжааны банкуудын нэхэмжлэлийг хангах шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл
арилжааны банкууд ялалт байгуулж, ШӨХТГ энэ удаад ялагдлаа.
ШӨХТГ-ын улсын байцаагчид \”… банкуудын
зээл олгохдоо авч буй шимтгэл, хураамж гэх төлбөрийг давхардуулж авдаг,
шимтгэлийн бодит зардалтай уялдуулаагүй буюу өндрөөр тооцдог, эдгээр шимтгэл,
хураамжийн талаар төөрөгдүүлсэн мэдээллийг харилцагч нартаа өгдөг” гэх зөрчлийг
тогтоон \”… өөрийн банкны зээлийн үйлчилгээний шимтгэл, хураамжийн талаар
мэдээллийг зээлдэгчдэд бүрэн, үнэн зөв өгч байх, зээлийн шимтгэл, хураамжийг
давхардуулан авахгүй байх, зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай уялдуулан
үндэслэлтэйгээр тогтоох” гэсэн албан шаардлагыг хүргүүлсэн юм. Харин арилжааны
банкуудын зүгээс ШӨХТГ-ын байцаагчийн дүгнэлтийг хүлээх авалгүй шүүхэд
нэхэмжлэл гаргасан юм.
Энэ нэхэмжлэлийг хоёр шатны шүүх
хэлэлцэж хүчингүй болгосон хэдий ч Улсын дээд шүүх хууль зөрчсөн асуудал байна
хэмээн дахин анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг юм. Ингэж л ШӨТХГ ялагдаж,
иргэд банкнаас зээл авахдаа нэг хувийн шимтгэл төлсөн хэвээр байхаар боллоо.