2016 он үйл явдлаар
дүүрэн он болох янзтай. Ирэх жилд Монгол Улсад УИХ-ын сонгууль, АСЕМ-ын уулзалт
болж басхүү Монгол Улс 2016 оны Бразилийн Рио-де-Жанейро хотод болох зуны
олимпийн наадамд оролцоно. Эдгээр томоохон үйл явдлуудын хамгийн эхнийх нь
УИХ-ын сонгууль бөгөөд олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцоно хэмээн
найдаж байсан Найдангийн Түвшинбаяр аварга маань зуны олимпийн наадамд оролцох
бус парламентын сонгуульд хүч үзэх бололтой. Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат
тамирчин Н.Түвшинбаярыг төрөлх Булган аймгаасаа нэр дэвшихийг ойр тойрныхон нь
шахах болсон бөгөөд тэрбээр ч үүнийг үгүйсгээгүй юм. Нөгөө талаас Булган аймагт
МАН-д байнга өвдөг шорооддог Ардчилсан нам Н.Түвшинбаярыг Булганд
өрсөлдүүлэхээр зорьж байгаа аж. Мөн энэ ажлыг УИХ-ын гишүүн Х.Баттулга ихэд
дэмжин, Н.Түвшинбаярыг ятгаж байгаа гэх. Ямартай ч, ирэх оны сонгууль энэ мэт олон
үзүүштэй үйл явдлаар дүүрэн байх нь. Учир нь, ирэх оны сонгуульд нэр дэвшихээр
яригдаад буй Дархан аварга А.Сүхбат, МУГЖ, дуучин С.Жавхлан дээр олимпийн
аварга Н.Түвшинбаяр нэмэгдэж байна.