Өнгөрсөн баасан гарагт \”Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ хэвлэлийн бага хурал хийх үеэрээ өөрийгөө галдан шатаасан хэрэг гарсан. Тэрээр өөрийгөө шатааж буй үйлдлээ \”Эрдэнэс Таван Толгой” компани бидний олон удаагийн санал, хүсэлтийг үл тоож, асуудлыг шийдэхгүй явсан нь ийм байдалд хүргэсэн. Энэ бол аргаа барсандаа хийсэн зүйл. 200 ажилтны эрх ашгийн цаана нийт Монголчуудын эрх ашиг бий. 203 уурхайчин ажилгүй болох бус биднээс гадна ахиж 50 ажилтнаа оны өмнө, 200 гаруй ажилтнаа оны дараа цомхотгох мэдээлэл байгаа. Тэд ажилчдаа шилжүүлэх нэрээр халж, цаасан дээр тогтсон компани болж, Монголын иргэдийн 1072 хувьцааг салхинд хийсгэх гэж байна ” хэмээн тайлбарлаж байв.
Энэ асуудлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тухайн өдрөө шуурхай хурал зарлаж, зарим хүмүүст үүрэг даалгавар өгсөн. Өөрийгөө шатаах гэж оролдсон хүний биеийн байдалд анхаарахыг Шадар сайдад даалгаж, эмчилгээний бүх зардлыг \”Эрдэнэс Тавантолгой” компанид хариуцуулах үүрэг өгсөн юм. Одоогоор С.Эрдэнийн биеийн байдал хүнд, ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй. Өвчтөний шок гарч, биеийн байдал дээрдэх үед нь түүнийг БНСУ-руу эмчилгээнд явуулахаар болсон байна.