Ойрын үед хотын төвийн рекламны томоохон самбарууд дээр гарсан асуулт болон түүний тайлал ард түмний \”амыг ангайлгав”. Цагаан дээр цэнхэрээр бичсэн асуултууд \”их өвөрмөц”. Ардчилсан нам өнгөрсөн 4 жилд төр барих хугацаандаа хийж хэрэгжүүлсэн гол ажлаа ард түмэнд сануулж, асуулт асуун, хариултаа ч өөрсдөө өгчээ.
Эхлээд АН хотын төвийн самбаруудаар дамжуулж ард түмнээс ийн асуув.
- – \”ТҮЦ” машин нэвтрүүлж, төрийн үйлчилгээг түгжрэлгүй болгосон гавьяа хэнийх вэ?
- – \”Гудамж төсөл” хэрэгжүүлсэн гавьяа хэнийх вэ?
- – Аймгийн төвүүдийг \”засмал зам”-аар холбосон гавьяа хэнийх вэ?
- – 8%-ийн зээлээр 75 мянган өрхийг орон сууцанд оруулсан гавьяа хэнийх вэ? гэхзэргээр асуугаад маргаашнаас нь эхлэн дээрх асуултуудынхаа ТАЙЛАЛ болгож асуулт бүрийн доор томоорИРГЭН ТАНЫ СОНГОЛТЫН ГАВЬЯА гэж бичсэн байна.
Сонгууль дөхөж байгаатай холбогдуулан АН-ын явуулж байгаа ЭНЭ ПИАР олон нийтэд таалагдахаасаа илүүтэй дургүйцлийг төрүүлэв үү гэлтэй. Уг нь АН үүнээс арай өөр пиар хийж чадах л хүмүүс дээ. Харамсалтай нь тэдний хэрэгжүүлсэн дээрх пиар намдаа оноо цуглуулах гэсэн биш харин ард түмэн тэднээс олон асуулт зөрүүлэн асуух сэдлийг төрүүлжээ.
Олон нийт АН-аас ингэж асууж байна.
- – Ардчилалыг авлигаар булшилсан гай хэнийх вэ?
- – Ард түмний амьдралыг доройтуулсан гай хэнийх вэ?
- – Төрөө самууруулж, түмнээ ядууруулсан гай хэнийх вэ?
- – Тэрбум төгрөгөөр тендер будлиантуулсан гай хэнийх вэ?
- – 1350 төгрөгийн ханштай байсан ам долларыг 2000 төгрөг хүрсний гай хэнийх вэ?
- – Төрийн гадаад өр огцом нэмэгдсний гай хэнийх вэ?
- – Төрийн албан хаагчдыг цомхотгож ажилгүйдлийн тоог нэмэгдүүлсэн гай хэнийх вэ?
- – Албан тушаалын төлөө анд нөхдөө худалдсан гай хэнийх вэ?
- – Хадам нь хүргэндээ, аав нь хүүдээ тендер авч өгдгийн гай хэнийх вэ?
- – Эдийн засгийг элгээр нь мөлхүүлсэн гай хэнийх вэ?
- Дээрх асуулт бүрийн хариулт болгож ИРГЭН ТАНЫ СОНГОЛТЫН ГАЙ гэж хариулж болох хэмээн иргэдийн зарим нь өөрийн сошл хуудсандаа бичжээ.
Эрх баригч улс төрийн хүчнүүдээс өнгөрсөн бүрэн эрхийнхээ хугацаанд аль нь ямар гавьяа байгуулсан, ямар гай тарьсныг сонгогч олон түмэн хэн нэгнээр нь хэлүүлтгүй дор бүрнээ дүгнэж суугаа бизээ.
А.Тамир