Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 09. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны \”Галзууруулагч\” хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 28. Буд гараг. Хонгорцог одтой, 3 хөх мэнгэтэй шарагчин хонь өдөр.
Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Өөртөө анхаарал тавих өдөр. Од гаригс шинэ ашигтай саналд онцгой анхаарах, аль болох өөрт ашигтайгаар эргүүлэхэд бүх боломж боолцоогоо ашиглахыг сануулж байна. Та хаа ч явсан амин дэм ихтэй хоол хүнс сонирхох бөгөөд хэрвээ та жиндээ санаа зовдог бол бага зэрэг хязгаарлалт хийхэд гэмгүй. Та мөнгө санхүүгийн асуудалтай бол дэлгүүрээр хэсэхгүй байхыг зөвлөж байна. Сонголтоо зөв хийгээгүйгээс болж гэр бүлд санхүүгийн хүндрэл тулгарч болзошгүй. Хайр дурлал болон гэр бүлийн харилцаа таатайг анхааруулж байна. Урд шөнийн зүүд зөн билэгтэй сар байна.
Үхэр (4/20-5/20)
Бүх төрлийн харилцаанд амжилттай байх өдөр. Мөнгө санхүүгийн хувьд ээлтэй байх нөхцөл бүрдсэн болохыг од гаригс амлаж байна. Санал санаачилгыг гараасаа бүү алд, итгэж болох хүмүүсийн зөвлөгөө, тусламжийг авахаас бүү татгалз. Өнөөдөр та өмнөх хуучин төлөвлөгөө, ажил төрөл, аль эсвэл харилцаа холбооныхоо доогуур зураас татаж болно. Таны ажил хэрэгт сайнаар нөлөөлөх мэдээ ирэх ба сайхан үйл явдал тохиох бололтой.
Хамтатгах (5/21-6/21)
Томоохон гэрээ хэлэлцээр мөн найзын холбоо үүсгэхэд хялбар байх бөгөөд таатай байна. Найз нөхөдтэйгээ ирээдүйнхээ төлөвлөгөөг гарга. Хамрах хүрээ нь бизнес, улс төр, соёл урлаг байж болно. Гэхдээ цаг хугацаа, хүч мөнгө их орох тул хүлээцтэй аажмаар урагшлана гэдгийг бүү мартаарай. Таны сэтгэл хөдлөл амьдралын эрч хүч тань ойр дотнынхныг гайхшруулж барахгүй. Бүтээлч байдал болон таны дотоод ертөнцийг баяжуулж өгөх шинэ найз нөхөдтэй болно.
Мэлхий (6/22-7/22)
Өнөөдөр материаллаг байдлаа дээшлүүлэх аливаа боломжийг бүү алд.Олон гэнэтийн үйл явдал тохиолдох бөгөөд бүгд таатай бахгүй. Энэ нь танаас уужуу саруул ухаан ихээхэн эрч хүч шаардагдана. Дотоод нэгдэл нягтрал нь дарга удирдлага хамтран ажиллагсдын дэргэд таны нэр хүндийг өсгөхөд нөлөөлнө. Тухайлсан ямар нэгэн зүйлд чиглэсэн асуудалд анхаарлаа төвлөрүүлэхийг зөвлөж байна. Мэдрэл муудах осол бэртэлд өртөх магадлалтай тул болгоомжтой бай.
Арслан (7/23-8/22)
Гэмтэл авах магадлалтай. Ахуй болон ажил дээрээ болгоомжтой бай. Дургүй үедээ боломжгүй гэж тооцож байсан ажлаа барьж авахаас татгалз. Ирж буй аюулын тухай ямар нэгэн ёрын шинж урьдчилан мэдэгдэнэ. Анхаарал болгоомжтой байж бэртэл гэмтэл авах магадлалтай өдрийг эрсдэлгүй өнгөрөө. Өдрийн хагаст хүрээлэн буй орчноос таашаал авахыг хичээ. Эрч хүч сулрах учраас унтаж, амарч нам гүм байдалд байх нь хэрэгтэй.
Охин (8/23-9/22)
Сэтгэл хангалуун өдөр. Байгальд гарч далайн аялалд яв. Хэрвээ та олон нийттэй харьцах ажил хийдэг бол таны нэр хүнд өсч өөрөөрөө бахархах болно. Хувийн амьдралд гайхалтай амжилттай байна. Гэхдээ од гараг өөрийн үзэл бодлоо хамтрагч эсвэл найз нөхдөөсөө дээгүүр бүү тавиарай хэмээн зөвлөж байна. Ихэр, жинлүүр эсвэл арслангийн ордуудтай үл ойлголцолд хүрэх учир даруу төлөв байгаарай. Нүдний угаар хатгаж өвдөх магадлалтай.
Жинлүүр (9/23-10/22)
Удирдлагатайгаа харьцах мөн шургуу шаардлага тавихад таатай өдөр. Хамгийн гол нь асуудлыг хатуу чанга үнэлж дүгнэхийг хичээ. Мөн зөв шийдлийг л үнэл. Хичээл зүтгэл үнэлэгдэж харин, гаргасан алдаа дутагдал хатуу шийтгэгдэх болно. Ямар ч даалгавар таны шийдвэрт нелөөлж болохгүйг анхаарч ажиллах хэрэгтэй.
Хилэнц (10/23-11/21)
Эерэг, сайхан өдөр. Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд. Та хүмүүст магтаалын үг харамгүй шидэлж, туслахыг санал болгох байх. Тэгээд ч ихэнх эрчүүд үнэн үгээс магтаал сайшаалд илүү дуртай байдаг. Харин эрчүүд өнөөдөр шагнал, бэлэг авах буюу сугалаанд хожих магадлалтай байна. Та өөрчлөлтөд дуртай, гэвч энэ нь хүлээсэн үүрэг хариуцлагатай тань зөрчилдөж болзошгүй.
Нум (11/22-12/21)
Эсрэг хүйстэнтэйгээ харьцахад таатай өдөр. Санаандгүйгээр хүнтэй танилцах нь цаашид удаан хугацааны нийлэмжтэй харьцаа болж өсөх магадлалтай. Хожил авах, бэлэг эсвэл амжилттай худалдан авалт хийсэн учир эдийн засгийн амжилт гаргана. Хамтрагчдаа өндөр шаардлага тавих эсвэл өөрийн алдаанаас болж ойр дотны хүнийг гомдоож уйлахад хүргэнэ.
Матар (12/22-1/19)
Сүүлийн үед үүсээд байгаа асуудал бэрхшээлүүдийг шийдэхэд туслах хэмжээний мөнгөний урсгал орж ирнэ. Энэ үеийг ашиглан хувийн амьдрал, ая тухаа хангахыг хичээгээрэй. Гэнэтийн тааламжтай мэдээ хүлээн авч хувийн амьдралдаа томоохон өөрчлөлт шинэчлэлтийг хийж магадгүй. Эмэгтэйчүүд нөлөө бүхий ивээн тэтгэгчтэй танилцах бололтой. Үдшийг гэр бүлийн хүрээнд өнгөрүүлээрэй.
Хумх (1/20-2/18)
Хувь заяа танд туршилт бэлдэж байна. Ямарч ажил танаас өөрийн чинь бодож байснаас илүү их хүч ба цаг хугацаа шаардаж байна. Зорилгодоо хүрэх гэсэн таны шаргуу зан муугаар нөлөөлж болно. Ханыг нэвтлэх гэсний хэрэггүй. Орох тойруу зам байж болно. Зөвхөн танд байх өөдрөг үзэл ээдрээтэй байдлаас нэр төртэйгөөр гарахад чинь тус болно. Эмэгтэйчүүдийг одод эргэн тойрноо анхааралтай ажиглахыг зөвлөж байна. Хэн нэгэн таны танилаас чинь өвөртөө чулуу барьсан байна.
Загас (2/19-3/20)
Сэтгэл санаа огцом өөрчлөгдөх, өөрийгөө хуурах, буруутгах, өөртөө үл итгэх өдөр. Та хамгийн энгийн асуудлыг ч шийдвэрлэж чадахгүй. Хүч чадал болон материаллаг хэрэгцээгээ эрүүл ухаанаар тооц. Үүний үр дүнд таны үйл ажиллагаа тодорхой бөгөөд зорилготой болж ирнэ. Гэрээ хэлцэл хийх, хууль шүүхийн асуудал шийдэхээс татгалз. Багаар ажиллах, идэвхитэй амрах, бизнесийн түнштэй шинэ ажил эхлэхэд таатай. Найз нөхдийнхөө зөвлөгөөг анхааралтай сонс.