12 дугаар сарын
29 буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр бүх
нийтээр амарна.
Монголчууд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлж,Манжийн
дарлалаас салж, Богд хаант Монгол Улсыг байгуулсны 104 жилийн ой энэ жил тохиож
байгаа бөгөөд энэ өдөр хүчит бөхийн барилдаан зохион байгуулна.
дарлалаас салж, Богд хаант Монгол Улсыг байгуулсны 104 жилийн ой энэ жил тохиож
байгаа бөгөөд энэ өдөр хүчит бөхийн барилдаан зохион байгуулна.
1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн
есөн буюу аргын тооллын 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улсын
түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон
Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин
төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл,
хүндэтгэлийг өргөж,таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн
шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан билээ.
Харин УИХ-ын чуулганаар 2011
оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөрНийтээр тэмдэглэх баярын болон
тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж энэ өдөр бүх нийтээр амрахаар
болгосон юм.
оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөрНийтээр тэмдэглэх баярын болон
тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж энэ өдөр бүх нийтээр амрахаар
болгосон юм.