Монгол
Улсад ирж, Сүхбаатарын хөшөөний оронд тавигдах гэж байна хэмээн хэсэгтээ
шуугиулсан Англиас ирсэн Чингис хааны баримлаараа Монголын ард түмэнд эчнээ
танил болсон Буриадын нэрт барималч Даши Намдаковт өнөөдөр Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж Төрийн соёрхолт хүртээлээ. Дөнгөж түрүүхэн Төрийн ордны Есөн хөлт цагаан тугт ёслолын танхимд Ерөнхийлөгч төрийн дээд шагнал гардуулах ёслолын
ажиллагааны
үеэр Ц.Элбэгдорж ОХУ-ын Буриад улсын барималч Даши Намдаковт дээрх шагналыг хүртээсэн
юм. Олон улсад нэлээд нэрд гарсан Даши Намдаковт Лондонгийн удирдлагууд 2012
оны Олимпийн наадамтай холбогдуулан Чингис хааны баримал бүтээж өгөх санал
тавьсан бөгөөд тэр дагуу Даши Намдаков өөрийн уран бүтээлийг Лондонд
байрлуулсан ч тус хотын иргэдийн зүгээс \”Дарангуйлагчийн барималыг байрлууллаа”
ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч авч хаях дээрээ тулаад байхад нь УИХ-ын гишүүн, \”Ажнай” корпорацийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ хувиасаа хоёр сая ам.доллар гарган худалдан авч эх орондоо бэлэглэсэн билээ. Ямартай
ч, энэхүү бүтээлийг бүтээсэн Даши Намдаковт Монгол Улс Төрийн соёрхолт хүртээж,
барималыг нь байрлуулах ажлынхаа эхлэлийг тавилаа.