БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Африк дахь айлчлалыг сурвалжилсан төрийн мэдээллийн агентлагийн хоёр сурвалжлагч, хоёр редакторыг алдаа гаргасан гэж ажлаас нь түр түдгэлзүүлээд байгаа гэнэ.
Тэд Ши Жиньпиний үг хэлсэн тухай мэдээ дамжуулахдаа ойролцоо бичигддэг хоёр ханзыг санамсаргүй сольж ашигласнаар \”үг хэлэх”-ийг \”огцрох” болгон хувиргасан байна.
Үүнийг нь цааш олон хэвлэлүүд дамжуулснаар Ши Жиньпинийг огцрох болсон тухай гэнэтийн мэдээ тархжээ.
Алдаа гаргасан сэтгүүлчдийг ажлаас нь халахгүй ч ёс зүйн хороогоор ноцтой хэлэлцэж, дуулианыг намжтал ажлаас нь түр түдгэлзүүлнэ гэж албаныхан мэдээлсэн байна.
Үүнээс өмнө Энэтхэгийн телевизийн мэдээний хөтлөгч Хятадын даргын нэрийг \”Арван нэгэн Жиньпин” (Латин үсгээр Xi гэж бичсэнийг Ром тоо болгон уншсан) гэж уншаад ажлаасаа халагдаж байсан юм.
Эх сурвалж: Shanghaiist