Тодруулбал, тэрээр эрэгтэй хүний дүрд хувирч, өөрийн үсийг хүртэл халимаг болгож, зориг гаргасан байна. \”Зэрлэг цэцэгсийн хүлэмж\” уран сайхны кинонд жүжигчин У.Уранчимэг үсээ хусуулж байсныг санаж байгаа байх. Дараагийн уран бүтээл дээр жүжигчин Д.Ганцэцэг хогон дээр амьдардаг хүний дүрийг бүтээж байсан. Тэгвэл энэ удаад залуу жүжигчин А.Ганчимэг эрс өөрчлөлт хийж, эрэгтэй хүний дүр бүтээжээ.
Тэрээр өөрийнхөө өөрчлөлтийн талаар фейсбүүк хуудаснаа \”Энэ бол миний мэргэжил. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж, өмнөх дүрүүдээсээ өөр байх гэж хичээж явна. Урт гэзгээ хайчлуулах тийм ч амар байгаагүй. Гэхдээ шинэхэн уран бүтээлийнхээ төлөө эргэлт буцалтгүйгээр шийдсэн. Тун удахгүй Хувьсал продакшны бүтээл \”Атганд үлдсэн эрдэнэ\” кино маань нээлтээ хийх гэж байгаад маш их баярлаж бас догдолж сууна. Хэр өөрчлөгдсөн байна даа” хэмээн бичээд зургаа оруулжээ.