Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэлж, Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэж эхлэх гэтэл УИХ дахь МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авлаа. Тус бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр \”Манай бүлгийн хурлаар уг асуудлыг хэлэлцэж нэгдсэн саналд хүрээгүй. Тиймээс уг асуудлаар хуралдаж, дахин судлах шаардлагатай байна\” гэлээ.
Ингэснээр уг асуудлыг ирэх долоо хоногт дахин хэлэлцэхээр болж байна. Одоо тус байнгын хороогоор \”Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байна.