Чуулганы
нэгдсэн хуралдаанаар Дэлхийн зах зээлийн өнөөгийн ханштай уялдуулан дотоодын
шатахууны үнийг бууруулах талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтын Уул уурхайн сайдад
тавьсан асуулгын хариуг сонслоо.
УИХ-ын
гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:
Би нэг жилийн өмнө чуулганы танхимд \”Дэлхийн зэх зээлд нефтийн үнэ 2-3
дахин буурч байна. Манайд бинзений үнэ буурахгүй бол таньд хариуцлага тооцно
шүү\” гэж хэлж байсан. Өнөөдөр дэлхийн зэх зээл дээр нефтийн үнэ 4-5 дахин
буурсан байна. Гэтэл Монгол улсад буураагүй байна. Тухайн үед 1 баррель нефтийн үзнэ 50 орчим
доллар байсан. Өнөөдөр 1 баррел нефть 28 доллар байхад яагаад Монголд буухгүй
байгаа юм бэ? Цаашдаа өсөхгүй байх хандлагатай байна. Төрөөс хангалттай дэмжлэг
үзүүлсэн, үнэ ч буурсан.
Харин Уул уурхайн
сайд Р.Жигжид \”Бид
нефтийн үнэ унаж байгаатай холбогдуулан нефть импортлогч, олборлогч улсуудыг
харж судалгаа хийж байгаа. 2015 оны12 дугаар сарын үеэр хийсэн судалгаа хийсэн. Судалгаа хийхэд манай улс хямд
бензин зарж байгаа орнуудын наймд жагсаж байгаа. Манайх боломжийн түвшинд
байна. Үнийг өнөөг хүртэл тогтвортой барьсан. Зохих хэмжээнд буулгасан.
Монголын онцлог байгаа. Зарим бүс нутгуудад өндөр байгааг зохицуулахаар ажиллаж
анхаарч судалж байгаа. Уул уурхайн яам, Газрын тосны газар үнийг тогтворжуулах,
буулгах чиглэлээр байнга ажиллаж байгаа. Баруун, зүүн хязгаараа зохих
хэмжээгээр буулгасан. Манай улс импортын нефтиэр хэрэгцээгээ хангадаг. Түүхий
газрын тос 1.2 сая тонныг экспортолдог ч гадаадаас импортоор авч хэрэгцээгээ
хангадаг. Нефтийн үнийн уналт олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Дагаад
савлаад өсч болзошгүй учраас болгоомжтой хандаж байна. Судлаачдын зүгээс яваандаа өснө гэсэн прогноз хийсэн. Тийм учраас боломжтой үед нь буулгах, улсын
төсөвт татвараа татах зэрэг арга хэмжээ авч байна” гэв.