Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж Нийслэлийн ЕБС-иудын бага ангийн /I-V/ сурагчдын амралтыг сунгалаа. Бага ангийн хичээл хоёрдугаар сарын 2-нд эхэлнэ гэж БСШУЯ-наас мэдээллээ.
Ойрын өдрүүдэд хүйтний эрч буурахгүй, агаарын бохирдол ихтэй байгаагаас шалтгаалан бага ангийн сурагчдын амралтыг хойшлуулах тухай Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн. Үүний дагуу Ерөнхий боловсролын 1-5 ангийн сурагчдын амралтыг дахин 5 хоног сунгаж, хоёрдугаар сарын 1-н хүртэл хойшлуулах хүсэлтийг БСШУЯаманд хүргүүлсэн учир дээрх шийдвэрийг гаргажээ.