ОХУ-ын Ставрополь мужийн
Солуна-Димитревск хотын хэсэг залуус \”бүтэн жил муу замаар явууллаа” хэмээн
бухимдаж, хотын даргаа зодож танхайрсан хэрэг гарчээ. Хотын цагдаагийн газрын мэдээлсэнээр,
Солуна-Димитревскын мээр Никалай
Пелиховыг захиргааны байрнаас гарч явахад нь хоёр залуу тосон авч уулзаад, \”өнгөрсөн
жил тавигдсан зам чанар муутай болсон. Эвдрэл хагарал ихтэй байна. Үүнээс болж
олон иргэд автомашинаа эвдүүлэхэд хүрлээ. Энэ таны буруу бий” гэж хэлжээ.
Николаю Пелехов
Улмаар яриа хурцдаж, залуус хотын даргын биед халдсан байна. Энэ үед цагдаагийн
албан хаагчид ойр байж таарсан бөгөөд залуусыг баривчилж, хотын даргыг эмнэлэгт
хүргэжээ. Харин хоёр залуугийн гаргасан энэ үйлдлийг цахим сүлжээгээр идэвхтэй
дэмжиж, \”хотын даргад зохих хариуг нь өгчээ” хэмээн бичицгээсэн байна.
Эх сурвалж: рен.тв
Амар