2016 оны Бэнди /бөмбөгтэй
хоккей/-гийн ДАШТ-ийн \”В” ангилалд хүрэл медалийн төлөө өрсөлдсөн Монгол, Украины
хоккейчдын тоглолт тун ширүүн, гал гарсан тулаан болж нэмэлт цагт Украины баг манай
багийг 6:5-ийн харьцаагаар буулган авч, медальгүй нутаг буцаав. Харин энэхүү
ширүүн тоглолтын эцэст Монгол, Украины хоккейчид хоорондоо зодолдож, олон улсын
тэмцээнд ойрд үзэгдээгүй мөсөн дээрх нанчилдааныг харуулав.
Үүнийг Олон улсын бэндигийн холбоо зүгээр өнгөрүүлэхгүй нь мэдээж бөгөөд уг
холбооны Ерөнхийлөгч Борис Скрынник 2016 оны ДАШТ-ийн \”В\” ангилалд өрсөлдөн хоорондоо
нанчилдсан Монгол, Украины шигшээ багийн залууст шийтгэл хүлээлгэнэ гэв. Ингэхдээ Бэндигийн холбооны Ёс зүйн хороо шалгалт хийн,
буруутай этгээдүүдэд тохирох шийтгэлийг оногдуулах аж.
Төгс