Нэгэн цагт Мороккогийн
хоньчин байсан охин өнөөдөр дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч гүрнүүдийн нэг
Франц улсын төрийн сайд боллоо. \”Хэн байсан нь биш, хэн болж чадсан нь хүнийг
тодорхойлно” гэж Күнзийн сургааль байдаг.
Яг ийм мэдээний дор \”Монголчууд
байсан бол” хэмээн элэг нэгтнээ муулах хандлага ажиглагдаж байна. Монголчууд
бол харин ч ийм асуудалд нэг их ундуйцаж уцаарлахгүй. Малчин удамтай, төрд
албан хашч байгаа хүмүүс бүгд л бага насандаа хонины ээлжинд явдаг байснаа
хуучлан ярих дуртай. Төрийн тэргүүн маань хүртэл сонгууль сурталчилгаандаа
хонины ээлжинд явах үедээ тохиосон адал явдлаар сэдэвлэсэн ном зохиол хүртэл
ашиглаж байсныг санаж байгаа байх.
Франц улс хоньчин охиныг
төрийн сайд болгоогүй. Харин мэдлэг чадвартай эмэгтэйг
л төрийн сайд болгон томилсон. Монголд ч бас бага насандаа мал хариулж
байснаараа бус мэдлэг чадвараараа бусдаас ялгарч, төрийн сайд болдог гэж найдаж
байна.