ХЗДХЯ, Монгол Улс дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ-аас хамтран цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилго бүхий Unfriend аяныг улс орон даяар өрнүүлж байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд хүүхэддээ цахим орчны таван дүрмийг зааж өгөхийг зөвлөж байна.
1/ Хувийн мэдээллээ НУУЦ байлгах
2/ Интернэтээр танилцсан хэн нэгэнтэй эцэг эх, асран хамгаалагчийн хяналтгүй УУЛЗАХГҮЙ байх
3/ Танихгүй хүнээс мессэж, и-мэйл, аливаа хүсэлтийг хэзээ ч БИТГИЙ ХҮЛЭЭЖ АВч байгаарай.
4/ БОДИТ БАЙДЛЫГ БҮҮ МАРТ. Интернэтэд хүн бүр үнэнээ хэлдэггүйг сана.
5/ Хэн нэг хүн, ямар нэг зүйл санааг нь зовоогоод байвал шууд эцэг эх, асран хамгаалагчдаа ХЭЛЖ байгаарай.
Насанд хүрээгүй хохирогчид мэдээллээ алдсан байдлаар судалгаа хийхэд 91 хувь нь, харин насанд хүрсэн хохирогчдын 43 хувь нь олон нийтийн сүлжээгээр хууран мэхлүүлэн мэдээллээ алдсан байдаг аж.