1913 оны 09 дүгээр сарын 19 өдөр Хаант Оросын эмч түшмэдтэй гэрээ хийсэн байна.
Энэ өдөр Богд хаант Монгол Улсын Гадаад хэргийг Бүгд Захиран шийтгэгч яамнаас Хаант Оросын малын эмч Антон Исебуевич Лифирский, түшмэл Аркадий Николайевич Петров, гүн Владимир Вистявич Тусевич нартай 22 зүйл бүхий гэрээ байгуулж байжээ. Энэ үйл явдал нь Богд хаант Монгол Улсын зүгээс мал эмнэлгийн салбарт Европын ололт амжилтыг нэвтрүүлэхэд анхаарч байсныг гэрчлэх ажээ.