Ойрын өдрүүдэд ЖДҮС-тай холбогдуулан сэтгүүлчид УИХ-ын гишүүдээс тодруулга ихээр авч байгаа билээ. Үүнээс залхсандаа ч тэр үү, өөрсдийн тухай мэдээллийг баттай нууцлахыг ч хүссэн үү “сэтгүүлчдийг гишүүн ярих хүсэлгүй байхад нь асуулт тавихыг хориглох” шийдвэр гаргахаар болсон гэв. Хэрэв энэхүү шийдвэр гарвал сэтгүүлчдийн үндсэн цөөн эрхийн нэг мэдээлэл олж авах эрхийг зөрчсөн шийдвэр болохоор байна. Сэтгүүлчид уг шийдвэрийг зөрчвөл парламентын сэтгүүлчийн эрхийг хасч, үнэмлэхийг хураах хүртэл арга хэмжээ авах шийдвэр гаргахаар болсон. Одоогоор төрийн ордонд 400 гаруй сэтгүүлч мэдээлэл түгээж байгаа бөгөөд дээрх шийдвэр нь хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд томоохон хүндрэл учруулахаар байна.